Хууль, эрх зүй
Улс хоорондын шуудангаар илгээхийг хориглосон бараа
Гаалийн тухай хууль 223 дугаар зүйл
- 223.1 Дараах бараа, эд зүйлийг улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээхийг хориглоно.
- 1.1 Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа;
- 1.2 үндэсний болон гадаад валют, үнэт цаас, бусад төлбөрийн хэрэгсэл, цахим мөнгө;
- 1.3 ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл;
- 1.4 цацраг идэвхит бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг аюултай бараа;
- 1.5 амархан муудах, гэмтэх хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;
- 1.6 хуулиар хориглосон бусад бараа;
- 223.2 Энэ хуулийн 223.1-д зааснаас бусад тарифын бус хязгаарлалттай барааг гаалийн хилээр нэвтрүүлэх тохиолдолд илгээгч, хүлээн авагч болон тэдгээрийн төлөөлөгч нь холбогдох зөвшөөрөл, лицензийг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөх илгээмж
Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам 2 дугаар зүйл
- 2. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөх илгээмж
- 2.1 Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.15-д заасны дагуу хувь хүний нэр дээр ирсэн дараах илгээмжийг гаалийн татвараас чөлөөлнө.
- 2.1.1. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий, хувь хүний нэр дээр илгээсэн илгээмж;
- 2.2 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.24-т заасны дагуу хувь хүний нэр дээр ирсэн дараах илгээмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.
- 2.2.1. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин, зөөврийн компьютерийн хувьд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий, хувь хүний нэр дээр илгээсэн илгээмж;